Хамтын оролцоот байгаль орчны мониторингийн тэтгэлэгт төслийг хэрэгжүүллээ
НҮБ-ын Хөгжлийн хөтөлбөрийн Шведийн Байгаль Хамгаалах Агентлагийн дэмжлэгтэй Байгаль орчны засаглал төслийн хүрээнд иргэний нийгмийн зургаан байгууллага Хамтын Оролцоот Байгаль Орчны Мониторингийн тэтгэлэгт төслийг Дорноговь, Завхан, Говь-Сүмбэр, Төв аймагт хэрэгжүүлж эхэлсэн.
Эдгээр байгууллагын нэг болох “Говийн хөх салхи” ТББ нь Дорноговь аймгийн Хөвсгөл сумын удирдлагууд, тус сумын нутагт үйл ажиллагаа явуулж буй “Сор говь” уурхайн байгаль орчны мэргэжилтнүүд, нөлөөллийн бүс болох Хөвсгөл сумын I багийн малчдын төлөөллөөс хамтарсан баг бүрдүүлж, 2023 оны зургаадугаар сараас 11 дүгээр сар хүртэл уг төслийг амжилттай хэрэгжүүлсэн.
Энэхүү төсөл хэрэгжсэнээр малчид, ард иргэд уул уурхайн холбогдолтой бичиг баримтийн мониторингийг хэрхэн хийж гүйцэтгэх болон байгаль орчны мониторинг хийх аргачлалуудтай танилцан, тодорхой хэмжээний мэдлэг, ур чадвар эзэмшсэн. Мөн компани, ард иргэд, төрийн байгууллагын хоорондын ойлголтын зөрүү арилж, мэдээллийг чөлөөтэй солилцох нөхцөл бүрдэж, тулгамдаж буй асуудлыг шийдвэрлэх төлөвлөгөө гарган хамтарч ажилласан. Төсөл хэрэгжүүлэх явцад тулгарч буй хүндрэл бэрхшээлийг даван туулахад “Хил хязгааргүй алхам” ТББ-ын тэргүүн, төслийн зөвлөх Н.Баярсайхан арга зүйн зөвлөгөөгөөр хангаж, чиглүүлж өгсөн.