Онцлох мэдээ

“Ботгонд бонус” хөтөлбөр хэрэгжүүлснээр тэмээний тоо толгой өсжээ

“Ботгонд бонус” хөтөлбөрийг хэрэгжүүлснээр Дорноговь аймгийн Мандах сумын тэмээн сүргийн тоо тогтмол өсөж байна.

Хөтөлбөрийг Дорноговь аймгийн Мандах сумын нутаг дахь Цагаан суваргын зэс молибдений ордыг эзэмшдэг “МАК” ХХК 2013 оноос хэрэгжүүлж эхэлсэн бөгөөд шинээр бойжуулсан ботго бүрд 20 мянган төгрөгийн урамшуулал олгодог аж.

Тус сум 2022 онд 10195 тэмээ тоолуулж “Түмэн тэмээний баяр” хийж байсан бол 2023 онд 10600 толгой тэмээ тоолуулжээ.

Тэмээний ашиг шимийг нэмэгдүүлж, тэмээн соёлыг сурталчлахад дээрх хөтөлбөр үр дүнгээ өгч байна. Хөтөлбөр хэрэгжсэн 11 жилийн хугацаанд тус сумын малчид 15000 гаруй ботго бойжуулан нийт 313.7 сая төгрөгийн урамшуулал авчээ.

Хариулт үлдээнэ үү

Таны имэйл хаягийг нийтлэхгүй. Шаардлагатай талбаруудыг * гэж тэмдэглэсэн

Back to top button