Онцлох мэдээ

Уламжлалт монгол эмийн жорыг өвлөн уламжилж байна

Нутгийн олон түмэндээ “Одь маарамба” хэмээн алдаршсан Дамдинжавын Дорж бол Дорноговь аймгийн Дэлгэрэх сумын уугуул бөгөөд Монголын уламжлалт анагаах ухаан, тэжээхүйн ухааны томоохон төлөөлөгчийн нэг, алдартай оточ эмч байсан  юм.

 

Түүний охин Доржийн Алтангэрэл өвгөдөөс уламжилж ирсэн анагаах ухаан, эмийн хэрэглээ хийгээд эм танг уламжлалт монгол аргаар буй болгож, үүнийг хэрхэн хэрэглэх талаар өвлөн уламжилж иржээ.

Тэднийд хүний биеийг илааршуулах үйлчилгээтэй дотрын эм, уушгины эм, хаван хөөх, бөөр, дотор эрхтнийг эмчлэх олон төрлийн эм эдүгээ үнэт өв болон хадгалагдаж байна.

Энэ бүхнийг түүний аав амьд ахуй цагтаа бэлтгэж үлдээсэн аж. Тухайлбал, эмийн уутыг хийхдээ хонины болон ямааны арьсаар тухайн эмд харшлахааргүй болгон элдэж бэлтгэдэг байсан бөгөөд энэ нь эртний монголчуудын үйл урлах, хатгах зэрэг уламжлалт соёлтой нягт холбоотой аж.

Тэрээр өвгөдөөс үлдээсэн монгол анагаах ухааны соёл, уламжлалыг олон нийтэд сурталчлах зорилгоор өв соёлын хэд хэдэн наадамд нутгаа төлөөлөн оролцсон байна.

Цаашид уламжлалт анагаах ухааны мэдлэг, эм барих соёлыг өөрийн үр хүүхэд болон сурч мэдье гэсэн сонирхолтой хүнд өвүүлэн үлдээх зорилготой хэмээн хэлж байсан юм.

Хариулт үлдээнэ үү

Таны имэйл хаягийг нийтлэхгүй. Шаардлагатай талбаруудыг * гэж тэмдэглэсэн

Back to top button