Онцлох мэдээ

Энэтхэгийн Элчин сайдыг хүлээн авч уулзав

Энэтхэгийн Элчин сайдыг хүлээн авч уулзав

Бүгд Найрамдах Энэтхэг Улсаас Монгол Улсад суугаа элчин сайд М.П.Сингх болон БНЭУ-ын Экспорт-Импорт банкны төлөөллүүд, төсөл хэрэгжүүлэгч компанийн удирдлагуудыг аймгийн ИТХ-ын дарга Б.Ганзориг хүлээн авч уулзжээ.

Монгол Улсын Засгийн газар болон БНЭУ-ын Экспорт-Импорт банк хооронд байгуулсан Зээлийн ерөнхий хэлэлцээрийн хүрээнд Алтанширээ суманд “Газрын тос боловсруулах үйлдвэр” барих төсөл хэрэгжиж байгаа билээ.

Албан уулзалтаар Газрын тос боловсруулах үйлдвэрийн өнөөгийн нөхцөл байдал, үйлдвэр барих төслийн бүтээн байгуулалтын ажлыг холбогдох хууль тогтоомжийн хүрээнд эрчимтэй гүйцэтгэх тухай санал солилцов.

Аймгийн ИТХ-ын дарга Б.Ганзориг бүтээн байгуулалтын ажлыг түргэсгэхээр орон нутгийн зүгээс шаардагдах арга хэмжээг хууль, журамд нийцүүлэн шуурхай зохион байгуулж дэмжиж ажиллахаа илэрхийлэн, газрын тос боловсруулах үйлдвэр нь хоёр орны төдийгүй орон нутгийн гадаад харилцаа, хамтын ажиллагааны хөгжлийг шинэ шатанд гаргаж байгаа үйл явдал болохыг онцолсон байна.

Газрын тосны үйлдвэртэй болсноор бүтээн байгуулалтын хугацаанд 6000 хүнийг ажлын байраар хангах, цаашид үйлдвэрт 600 тогтмол ажлын байр бий болох, түлш, шатахууны импортын хамаарлаас гарах, шатахууны үнэ импортын шатахуунаас 15-20 хувь хямд байх боломж бүрдэх, нефть-химийн аж үйлдвэрийн шинэ салбар бий болох, шатахууны дотоодын хэрэгцээний 55-60 хувийг хангах боломжтой аж.

Хариулт үлдээнэ үү

Таны имэйл хаягийг нийтлэхгүй. Шаардлагатай талбаруудыг * гэж тэмдэглэсэн

Back to top button