Иххэт сумОнцлох мэдээ

Иххэт суманд “Шинэ хөдөө” төсөл амжилттай хэрэгжиж байна

Их хэт сумын хэмжээнд  дөрвөн аж ахуйн нэгж 30 өрхийн тариаланчид 4,124 га-д төмс, 2,209 га-д хүнсний ногоо, зуны хүлэмжид 0,712 га-д нарийн ногоог тариалжээ.
Иххэт сумын Баян багийн Хүйтний булаг хэмээх газарт Барга хайрхан ХХК нь 100 га талбайг хашаажуулан 40 га-д тэжээлийн ургамал, 1 га талбайд төмс, хүнсний ногоо тариалсан. Мөн “ГБЦС” ХХК нь 5 га талбайд төмс, хүнсний ногоо болон зуны 2 хүлэмжид нарийн ногоо тариалж байна.
Тус багийн малчин С.Мөнхбат түүний найз нөхөд нийлж зуны 2 хүлэмжид тариалалт хийсэн бөгөөд ил талбайн тариалалтыг 1,5 га төмс хүнсний ногоо тариалж буй.
Монгол улсын Ерөнхийлөгчийн “Хүнсний хангамж, аюулгүй байдал” үндэсний хөдөлгөөний хэрэгжилтийг орон нутагт эрчимжүүлэн, жижиг дунд үйлдвэрлэлийг дэмжих, ажлын байрыг нэмэгдүүлэх зорилгоор санаачлан хэрэгжүүлж буй “Шинэ хөдөө” төслийн хүрээнд суманд нийт 25 хүлэмж, газар тариаланд ашиглах иж бүрэн трактор 1 ширхэг, 1,3 тоннын усны нөөцийн сав 1 ширхгийг олгосныг тухай бүрд нь тариаланчдад эзэмшүүлэх гэрээ хийж өгсөн байна.

Хариулт үлдээнэ үү

Таны имэйл хаягийг нийтлэхгүй. Шаардлагатай талбаруудыг * гэж тэмдэглэсэн

Back to top button