Онцлох мэдээ

“Ногоон гэрэл, цагаан шугам” тэмцээнд I сургууль тэргүүллээ

Ерөнхий боловсролын сургуулийн бага ангийн сурагчдад болон эцэг эхчүүдэд замын хөдөлгөөнд оролцох, зөв дадал олгох, зам тээврийн осол зөрчлөөс урьдчилан сэргийлэх, хууль, дүрмийн мэдлэгийг дээшлүүлэх зорилгоор аймгийн Гэмт хэргээс урьдчилан сэргийлэх ажлыг зохицуулах салбар зөвлөлөөс ЕБ-ын сургуулиудын 5-р ангийн сурагчдын дунд “НОГООН ГЭРЭЛ, ЦАГААН ШУГАМ” тэмцээнийг зохион байгууллаа.
👮‍♀️Тус тэмцээнд 7 сургуулийн 70 сурагч оролцож “Гэрийн даалгавар, Мэндчилгээ, Хамтдаа, Буухиа тэмцээн, Урлагийн тоглолт’’ гэсэн 5 төрлөөр өрсөлдөж шилдгүүдээ шалгарууллаа.
✅Тэмцээний: 1-р байранд ЕБ-ын 1-р сургууль
2-р байранд ЕБ-ын 5-р сургууль
3-р байранд ЕБ-ын 3-р сургууль
4-р байранд Замын-Үүд сумын ЕБ-ын 3-р сургууль

Хариулт үлдээнэ үү

Таны имэйл хаягийг нийтлэхгүй. Шаардлагатай талбаруудыг * гэж тэмдэглэсэн

Back to top button