Онцлох мэдээ

“Угийн бичиг бичих арга зүй” сургалтыг зохион байгууллаа

Монгол Улсын Засгийн газрын 2007 оны 10 дугаар сарын 3-ны өдрийн 257 дугаар тогтоолоор батлагдсан “Угийн бичиг хөтлөх журмын” хэрэгжилтийг хангах, иргэн бүрт угийн бичиг, удмын түүхээ бичих арга зүй, түүний ач холбогдлыг таниулах зорилгоор Сайншанд сумын Засаг даргын Тамгын газар, “FXB MONGOLIA” олон улсын ТББ-тай хамтран “Угийн бичиг бичих арга зүй” сургалтыг иргэдэд зохион байгууллаа.
Тус сургалтад “Угийн бичиг хөтлөх арга зүй” сэдвээр Соёл урлагийн газрын хэлтсийн дарга Б.Хүдэрчулуу, Угийн бичгийн сургагч багш Ч.Өлзийжаргал нар сургалт орж, иргэн Ц.Александр Угийн бичиг хөтөлсөн туршлагаа хуваалцлаа. Мөн Гэмт хэргээс урьдчилан сэргийлэх чиглэлээр хэрэгжиж буй хууль тогтоомжийн талаар танилцуулгыг сумын ЗДТГ-ын мэргэжилтэн М.Ганчимэг өгч ажиллалаа.

Хариулт үлдээнэ үү

Таны имэйл хаягийг нийтлэхгүй. Шаардлагатай талбаруудыг * гэж тэмдэглэсэн

Back to top button