Онцлох мэдээ

“Авьяаслаг хөгжимчин iv” улсын уралдаанаас нэг алт, 2 мөнгө, 4 хүрэл медаль хүртлээ

Төгөлдөр хуур хөгжмөөр хичээллэгсдийн ур чадварыг сорих, харилцан туршлага судлах, дэлхийн сонгодог хөгжмөөр дамжуулан хүүхэд багачуудын дотоод мэдрэмжийг хөгжүүлэх зорилгоор 2023.09.09-10-ны өдрүүдэд Ховд аймагт зохион байгуулагдсан “Авьяаслаг хөгжимчин IV” улсын уралдаанд Дорноговь аймгаа төлөөлөн “Ивээл” хөгжмийн сургалтын төвийн багш сурагчид оролцож, 1 алт, 2 мөнгө, 4 хүрэл медаль хүртэж, бахдам амжилтыг үзүүллээ. Өнөөдөр /2023.09.21/ улсын уралдаанд амжилттай оролцсон Ивээл хөгжмийн сургалтын төвийн Төгөлдөр хуурын дугуйлангийн багш, сурагчдыг Сайншанд сумын Засаг дарга Ч.Түвшинтөр хүлээн авч уулзаж, хүндэтгэл үзүүлж, баяр хүргэжээ.

Тус уралдаанд:

Гоцлол төрлөөр:

7-8 нас Т.Эгшиглэн – Алтан медаль

15-17 нас Б.Аандаа – Мөнгөн медаль

7-8 насны А.Халиун – Хүрэл медаль

9-11 нас Ч.Ууганзул – Хүрэл медаль

12-14 нас Ч.Ууганзул – Хүрэл медаль

12-14 нас Ц.Цэрэнжаргал – Хүрэл медаль

Ансамбль төрлөөр:

15-17 нас Б.Аандаа, Ч.Ууганзул – Мөнгөн медаль тус тус хүртсэн байна.

Ивээл хөгжмийн сургалтын төвийн багш, сурагчдадаа халуун баяр хүргэж, урлагийн өндөр амжилтыг хүсье. Хүүхэд залуусынхаа хөгжилд оруулж буй үнэт үйлсэд тань талархал илэрхийлье.

Хариулт үлдээнэ үү

Таны имэйл хаягийг нийтлэхгүй. Шаардлагатай талбаруудыг * гэж тэмдэглэсэн

Back to top button