Жаран жилийн ойгоо бүтээлч ажлаар угтжээ
Сайншанд хот байгуулагдсаны 60 жилийн ойн хүрээнд сумын ЗДТГ-аас гэр хороолол, нийтийн эзэмшлийн зам, гудамж талбайг тохижуулах, байгууллага хамт олон айл өрх бүрийг амьдарч байгаа орчноо тохижуулахыг уриалж цэвэр, эрүүл, ая тухтай орчин бүрдүүлэх зорилго бүхий “Сайншанд-60” аяныг зохион байгуулан бүтээлч ажил өрнүүллээ.
“Сайншанд-60” аяны хүрээнд 22 аж ахуйн нэгж байгууллага, 16 иргэн идэвх санаачилга гарган оролцож 100 гаруй сая төгрөгийн тохижилт бүтээн байгуулалтын ажлыг хийсэн байна.
Аяны хүрээнд идэвх санаачилга гарган амжилттай оролцсон аж ахуйн нэгж, байгууллага, иргэдийг 2021 оны 06 дугаар сарын 30-нд сумын ЗДТГ-ын “Хүндэтгэлийн өргөө”-нд урьж, халдвар хамгааллын дэглэмийг баримтлан, шагнал гардууллаа.
Шилдэг тохижилттой аж ахуй нэгж, байгууллагаар тэргүүн байрт Сайншанд сумын зүүн бүсийн хүүхдийн IV, VI, XI, XII, XIII цэцэрлэг, дэд байрт Сайншанд сумын хүүхдийн есдүгээр цэцэрлэг, гутгаар байрт ерөнхий боловсролын тавдугаар сургуулийг тус тус шалгарч, өргөмжлөл, мөнгөн шагналаар шагнуулав.
Шилдэг тохижилттой айл өрхөөр тэргүүн байрт нэгдүгээр багийн иргэн Б.Энхбаяр, дэд байрт хоёрдугаар багийн иргэн Б.Пүрэвболд, гутгаар байрт хоёрдугаар багийн иргэн А.Өлзийбүрэн тус тус шалгарч өргөмжлөл, мөнгөн шагналын эзэд болжээ.
“ТОХИЖИЛТ-60” аяны шалгуур үзүүлэлтийн хүрээнд өөрийн хөрөнгөөр иргэд олон нийтэд зориулсан иж бүрэн тохижилт бүхий талбайг нэмэгдүүлсэн аж.