Онцлох мэдээСайншанд сум
17 айл өрхийг төвлөрсөн цэвэр усны шугамд холбожээ
Сайншанд сумын Засаг даргын “Хөгжлийн төлөө хамтдаа-2” /2020-2024/ үйл ажиллагааны хөтөлбөрийн хүрээнд “Хашаандаа сайхан амьдаръя” санаачилгын дагуу амины орон сууц, гэр хорооллын айл өрхийг төвлөрсөн инженерийн шугам сүлжээнд холбох ажлыг төр, хувийн хэвшлийн санхүүжилтээр үе шаттайгаар хэрэгжүүлж байна.
Сайншанд сумын I, III, VIII багийн гэр хорооллын 60 өрхийг төвлөрсөн цэвэр, бохир усны шугамд холбох ажлыг 2021 оны 05 дугаар сарын 01-нээс “Чандмань-Илч” ОНӨХХК-тай хамтран зохион байгуулж I, III, VIII багийн 17 өрхийг төвлөрсөн цэвэр усны шугамд холбоод байна.
Хашаандаа цэвэр бохир усны сүлжээнд холбогдсоноор айл өрхүүд орон сууцны айл шиг аж төрөх боломж нээгдсэн төдийгүй өрхийн тариалан эрхлэх боломж бүрджээ.