Үйл явдал

Хариуцлагатай жолооч, соёлтой такси аян эхэллээ

Сайншанд сумын нийт такси үйлчилгээгээр зорчигчдын аюулгүй байдлыг хангах, такси үйлчилгээ эрхлэгчдийг бүртгэлжүүлэх, харилцаа, үйлчилгээний чанарыг сайжруулах, иргэдийн сэтгэл ханамжийг нэмэгдүүлэх зорилгоор “Хариуцлагатай жолооч, Соёлтой такси” аяныг эхлүүллээ.
 Аяны хүрээнд Хүлэг ган, Хүрд шанд компаний жолооч нарыг хариуцлагажуулах, нэгдсэн мэдээлэл, үнийн тариф байршуулах, тохижилт үйлчилгээг сайжруулах, хяналт тавих, хувиараа такси үйлчилгээ эрхлэгчдийг бүртгэлжүүлэх, бүртгэлтэй такси үйлчилгээний жолооч нарыг урамшуулах, жолооч нарын замын хөдөлгөөний соёлыг нэмэгдүүлэх арга хэмжээг хэрэгжүүлнэ.  Иймд иргэд, зорчигчид, хүүхэд залуус та бүхнийг зөвшөөрөлтэй, албан ёсны тэмдэг, аяны тэмдэглэгээтэй такси үйлчилгээгээр үйлчлүүлэхийг уриалж байна.

Хариулт үлдээнэ үү

Таны имэйл хаягийг нийтлэхгүй. Шаардлагатай талбаруудыг * гэж тэмдэглэсэн

Back to top button