Улс төр

Аймгийн Иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын төлөөлөгчөөр сонгогдсонд тооцох түр үнэмлэхийг гардууллаа

Аймгийн сонгуулийн хорооноос сонгуулийн дүн болон Төлөөлөгчөөр сонгогдсонд тооцох тухай 2024 оны 41,42 дугаар тогтоолыг аймгийн Иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын дарга Б.Ганзоригт гардуулан өгч мөн аймгийн Иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын 2024 оны ээлжит сонгуулийн тойрогт хамгийн олон санал авсан нэр дэвшигчдэд төлөөлөгчийн түр үнэмлэх гардуулах ёслолын үйл ажиллагааг зохион байгууллаа.
Иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын төлөөлөгчөөр сонгогдсон 35 төлөөлөгчөөс:
• 6 удаа сонгогдсон төлөөлөгч-1
• 4 удаа сонгогдсог төлөөлөгч-2
• 3 удаа сонгогдсон төлөөлөгч-7
• 2 удаа сонгогдсон төлөөлөгч-8 байгаа бол үлдсэн 17 буюу 48,5 хувь нь анх удаа сонгогдож байгаа юм.
Төлөөлөгчөөр сонгогдсон нэр дэвшигчдээс хамгийн ахмад буюу 54 настай-2, хамгийн залуу нь 33 настай байна.
Хүйсийн хувьд:
• Эрэгтэй-29 /82,5%/
• Эмэгтэй-6 /17,5%/
Боловсролын түвшин:
• Магистр-15
• Бакалавр-19
• Бүрэн дунд-1 буюу 97,1 хувь нь дээд болон түүнээс дээш боловсролтой байна.
Мэргэжлийн хувьд:
• Улс төр судпаач
• Төрийн удирдлага
• Эрх зүйч
• Инженер
• Бизнесийн удирдлага
• Эмч
• Технологич зэрэг мэргэжилтэй байна.

Хариулт үлдээнэ үү

Таны имэйл хаягийг нийтлэхгүй. Шаардлагатай талбаруудыг * гэж тэмдэглэсэн

Back to top button