Онцлох мэдээ
Сумдын Засаг дарга нарт үүрэг чиглэл өглөө
Сумын Иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын дарга, сумын Засаг дарга нар болон сумын ИТХ-ын нарийн бичгийн дарга, сумын Засаг даргын Тамгын газрын дарга нарыг хамруулсан “Монгол Улсын хөгжлийн бодлого, төлөвлөлт ба төрийн бүтээмжийн сэргэлт” сургалт 2 өдрийн турш боллоо.
Сургалтаар Дорноговь аймгийн Засаг даргын Тамгын газрын удирдлагууд болон агентлаг байгууллагуудын дарга нараас Монгол Улсын Хөгжлийн бодлогын хэрэгжилтийг орон нутагт хангах, Монгол Улсын зарим хууль тогтоомжийн хэрэгжилтийг хангах, салбарын бодлого төлөвлөлт ба анхаарах асуудал зэрэг сэдвүүдийн хүрээнд холбогдох мэдээллүүдийг хүргэсэн байна.
Мөн сумдын Засаг дарга нараас 2024-2028 онд хийх ажлын бодлого, төлөвлөлт, сум орон нутгийн хөгжлийг эрчимжүүлэх бодлого, төлөвлөлт, 2025 оны төсөвт тусгах төсөл, арга хэмжээ, сумын тулгамдаж буй асуудал, асуудлыг шийдвэрлэх санал, өвөлжилтийн бэлтгэл ажлын хангалтын талаар мэдээлэл хийлээ.
Аймгийн Засаг даргаас сумдын засаг дарга нарт Хөгжлийн Бодлого Төлөвлөлттэй уялдуулж үйл ажиллагааны хөтөлбөрийг боловсруулах, хүүхэд хамгааллын чиглэлээр анхаарч ажиллах, өвөлжилтийн бэлтгэл ажлын төлөвлөлтөд анхаарах, ёс зүй, сахилга батыг баримталж үр дүнтэй ажлуудыг хийж хэрэгжүүлэх зэрэг үүрэг чиглэлүүдийг өгөв.