Онцлох мэдээ

Бага сургуулийн барилгыг ашиглалтад орууллаа

Сайншанд суманд ерөнхий боловсролын хоёрдугаар сургуулийн өргөтгөл 320 хүүхдийн бага сургуулийн барилгыг ашиглалтад орууллаа.

Тус барилгыг “Жинсийн орой” ХХК улсын төсвийн 3.04 сая төгрөгийн өртгөөр барьж ашиглалтад хүлээлгэн өгсөн байна. Бага сургууль хичээл, сургалтын танхим, урлаг, спортын заал, мэдээллийн танхим, багш хөгжлийн танхим, хүүхэд хөгжил, хамгааллын өрөө, номын сан, гал тогоо зэрэг нийт 32 танхимтай ба 20 бүлгийн 731 суралцагч хичээллэх боломж бүрджээ.

Мөн хичээлээс гадуурх дугуйлан, секц, давтлага, хүүхэд хөгжүүлэх, хамгаалах сургалтын үйл ажиллагаа явуулах өрөө танхимаар бүрэн хангагдсан аж.

Сургуулийн нээлтэд Монгол Улсын Их Хурлын гишүүн, Монгол Улсын сайд Б. Дэлгэрсайхан, Улсын Их Хурлын гишүүн Т.Энхтүвшин, аймгийн Засаг дарга О.Батжаргал, сум, байгууллагын удирдлагууд, боловсролын салбарын албан хаагчид, багш, сурагчид, эцэг, эхчүүд, гүйцэтгэгч компанийн төлөөлөл оролцов.

Хариулт үлдээнэ үү

Таны имэйл хаягийг нийтлэхгүй. Шаардлагатай талбаруудыг * гэж тэмдэглэсэн

Back to top button