Фото галерей
Гаалийн хороо байсныг илтгэх чулуун хөшөө
Дорноговь аймгийн Эрдэнэ сумын нутагт Замын-Үүдийн гаалийн хороог анх байгуулж байсныг бэлгэдсэн чулуун хөшөө буй.
Ардын Засгийн газрын 1923 оны зургаадугаар сарын 25-ны 20 дугаар хурлын шийдвэрээр Замын-Үүдийн гаалийн хороог анх байгуулж байсан бөгөөд урд хөршөөс ирэх жинчид, наймаачдын бараа таваарыг шалгаж, татвар ногдуулах, хууль бус бараа тээврийг хураах зэрэг ажлыг энд гүйцэтгэж байв.
Монгол Улсад гаалийн алба үүсэн байгуулагдсаны 100 жилийн ойгоор буюу 2012 онд Замын-Үүд дэх Гаалийн газрын хамт олноос эл чулуун хөшөөг босгож байжээ.