Онцлох мэдээЭрүүл мэнд
Ховор мэс ажилбарыг орон нутагтаа хийжээ
Замын-Үүд сумын нэгдсэн эмнэлгийн гэмтлийн эмч нар зүүн шилбэний зөрүү бүхий бяцарсан хугарлыг шилбэний голоор түгжээт хадаасаар бэхлэх мэс ажилбар анх удаа Замын-Үүд суманд амжилттай хийлээ.
Хагалгааны багийг гэмтлийн эмч П.Баттулга удирдсан бөгөөд мэс заслын эмч Т.Сэргэлэнбат, мэдээгүйжүүлэг эрчимт эмчилгээний эмч Б.Болортуяа, дүрс оношлогооны эмч А.Гантуяа Ц.Баярмаа, мэс заслын сувилагч Л.Амгалангэрэл, мэдээгүйжүүлэг эрчимт эмчилгээ-яаралтай тусламжийн сувилагч Л.Дашдулам нар ажилласан байна.