Ковид-19КОВИД19Онцлох мэдээ
Дорноговь аймгийн иргэдийн 17.2 хувь нь дархлаажуулалтад хамрагджээ
Дорноговь аймагт сүүлийн 24 цагийн хугацаанд корона вирусний халдвар илрээгүй гэж аймгийн Онцгой комиссоос мэдээллээ.
Дөрөвдүгээр сарын 20-ны байдлаар тус аймагт 59 тохиолдол батлагдсанаас 52 иргэн эмчлэгдэж эрүүлжсэн бол долоон иргэн эмчилгээ хийлгэж байна.
Батлагдсан тохиолдлын 30, дам хавьтагч 100 иргэн байгаа бол тусгаарлан ажиглах хоёр байранд 26, гэрийн ажиглалтад 489 иргэн тус тус байна.
Халдварын эсрэг дархлаажуулалтад Замын-Үүд суманд 149, Хатанбулаг суманд 28 иргэн хамрагдаж нийт 12089 иргэн буюу хүн амын 17.2 хувийг эзэлж байгаа гэж аймгийн Онцгой комисс мэдээлэв.
Аймгийн Онцгой комиссын шуурхай штаб 70520119 утсаар иргэний санал хүсэлтийг сонсож мэдээлэл өгч байна.