КОВИД19Онцлох мэдээ
Даланжаргалан суманд тэг зогсолт үргэлжилж байна
Дорноговь аймгийн Даланжаргалан суманд корона вирусний халдвар нэмэгдсэнтэй холбогдуулж сумын Засаг дарга захирамж гаргаж сумын нутаг дэвсгэрийн хэмжээнд энэ оны зургаадугаар сарын 15-ны 06.00 цагаас зургаадугаар сарын 22-ны 06.00 цаг хүртэл тэг зогсолт хийж байна.
Тэг зогсолт хийж буй учраас Олон-Овоо багийн иргэдийн ундны усыг хүргэлтээр түгээж буй. Нэг удаагийн хүргэлтээр 40 өрхөд ус хүргэж өгч байна.
“Ковид-19” халдварын тархалт ихэссэнтэй холбогдуулан шатахуун түгээх станц, банк, худаг, худалдаа үйлчилгээний газруудад ариутгал халдваргүйтгэлийн ажлыг хийжээ.
Энэ оны зургаадугаар сарын 18-ны байдлаар Даланжаргалан сумын хэмжээнд “Ковид-19” халдварын батлагдсан 34 тохиолдол илрээд буй.