Хүний эрхийн Үндэсний Комиссын Ажлын хэсэг Дорноговьд ажиллаж байна
Хүний эрхийн Үндэсний Комиссын даргын үүргийг түр орлон гүйцэтгэгч, гишүүн Ж.Хунангаар ахлуулсан ажлын хэсэг энэ оны 11 дүгээр сарын 18-наас 20-нд Дорноговь аймагт ажиллаж байна.
Албаныхан Сайншанд, Замын-Үүд суманд ажиллаж Жендэрийн эрх тэгш байдлыг хангах тухай хуулийн хэрэгжилт хийгээд хамтарсан баг, түр хамгаалах байрны үйл ажиллагаа, аймгийн болон Замын-Үүд сумын нэгдсэн эмнэлгийн эрүүл мэндийн тусламж үйлчилгээний чанар хүртээмж, эрүүлжүүлэх, саатуулах байрны үйл ажиллагаа, Хилийн 0108 дугаар ангийн үйл ажиллагаанд тус тус хяналт шалгалт хийх аж.
Ажлын хэсгийнхнийг аймгийн Засаг даргын орлогч Г.Март болон орон нутгийн холбогдох байгууллагуудын удирдлагууд хүлээн авч уулзаж орон нутагт хууль тогтоомжийн хэрэгжилт ямар байгаа талаар мэдээлэл, өгч харилцан санал солилцсон аж.