Онцлох мэдээ

10 сая төгрөг хүртэлх санхүүжилттэй төслийн уралдаан Дорноговь аймагт зарлагдлаа

  • АНУ-ын Олон Улсын Хөгжлийн Агентлаг (USAID)-ийн санхүүжилтээр Хөгжлийн Шийдэл ТББ-ын хэрэгжүүлж буй Бизнесийн Тогтвортой Хөгжлийг Сайжруулах, Ил Тод Байдлыг Нэмэгдүүлэх (BEST) хөтөлбөрийн хүрээнд ДОРНОГОВЬ АЙМАГТ ТӨСЛИЙН УРАЛДААН зарлагдлаа.
  • Энэхүү уралдаанд:

    • Цаашид тогтвортой хөгжих боломжтой, банк санхүүгийн байгууллагын бизнесийн зээлийн шалгуурыг хангахгүй байгаа ЖДБ болон гарааны бизнес эрхлэгчид
    • ЖДБ-ийн эрх ашгийг хамгаалах, төрийн сангуудыг ил тод нээлттэй болгох чиглэлээр бодлого нөлөөллийн үйл ажиллагаа явуулдаг ТББ-дыг энэхүү уралдаанд оролцохыг урьж байна .
    • Эхний шатны өргөдлийн материал хүлээж авах хугацаа: 2022.02.14-2022.02.28-ны 17:00 цаг хүртэл
    • Дорноговь аймгаас 3-4 байгууллагад тэтгэлэг буюу буцалтгүй тусламж олгох ба нэг байгууллагад олгогдох тэтгэлгийн хэмжээ 10,000,000 төгрөг хүртэл байна.
    • Эхний шатны өргөдлийн маягт болон тэтгэлэг горилогч нарт зориулсан удирдамж
    • 📌Тэтгэлэг горилогч нарт зориулсан удирдамжийг татаж авах холбоос:
    • Дэлгэрэнгүй мэдээллийг:

    BEST хөтөлбөрийн Дорноговь салбарын Бизнесийн зөвлөхүүдээс авна уу.

    Холбоо барих утасны дугаар: 9582-6336, 9587-3443, 9438-9559

     

     

Хариулт үлдээнэ үү

Таны имэйл хаягийг нийтлэхгүй. Шаардлагатай талбаруудыг * гэж тэмдэглэсэн

Back to top button