Онцлох мэдээ
Өвөл, зуны иж бүрэн дүрэмт хувцас гардууллаа
Дорноговь аймаг дахь Цагдаагийн газрын Олон нийтийн цагдаа нарын нийгмийн баталгааг хангах зорилгоор 02 дугаар сарын 21-ний өдөр сумдын олон нийтийн 23 цагдаад өвөл, зуны иж бүрэн дүрэмт хувцсыг гардууллаа.
Аймгийн Иргэдийн Төлөөлөгчдийн хурлын дарга, ГХУСАЗСЗ-ийн дарга Б.Ганзориг өнгөрөгч онд 14 сумын иргэд, төрийн албан хаагчидтай уулзаж тэдэнд тулгарч буй зарим асуудлуудыг газар дээр нь шийдвэрлэж ажилласан билээ.
Энэ үеэр иргэдийн амар тайван байдлыг хангах ажилд оролцон ажилладаг Олон нийтийн цагдаа нарын өвөл, зуны иж бүрэн тусгай хувцсыг шийдвэрлэж өгөхөөр болсон юм.