Онцлох мэдээСайншанд сум
Нутгийн удирдлагын байгууллагын 30 жилийн ойг тэмдэглэв
Монгол Улсын Үндсэн шинэ үндсэн хуулийг дагаж мөрдөж эхэлсэн өдрөөс нутгийн өөрийн удирдлагын байгууллагын шинэ тогтолцоо бий болж Сайншанд сумын ИТХ энэхүү түүхэн үйл явдлыг тэмдэглэлээ. Нутгийн удрдлагын байгууллагын түүхт 30 жилийн ойн хүндэтгэлийн хуралдаанд Сайншанд сумын Засаг дарга бөгөөд хотын Захирагч Ч.Түвшинтөр оролцож мэндчилгээ дэвшүүлжээ.
Нутгийн өөрөө удирдах ёсны байгууллага хийгээд гадаад, дотоодын томоохон хөрөнгө оруулалтаар орон нутагт төсөл хөтөлбөр хэрэгжиж, улсын болон аймаг, сум, хувийн хэвшлийн хөрөнгө оруулалтаар иргэдийн ая тухтай орчинд амьдрах нөхцөлийг нэмэгдүүлсэн нь Сайншанд сумыг зорих хүн амын төвлөрөл сүүлийн жилүүдэд эрс өсч эдүгээ 35.6 хувиар өссөн үзүүлэлттэй байна хэмээн Засаг дарга Ч.Түвшинтөр тодотгов.
Сайншанд хотод 2022 оны байдлаар
– Улсын төсвийн 5,438,700.0 сая төгрөгийн хөрөнгө оруулалтаар Хүүхдийн парк
– Улсын төсвийн 4,399,893.2 сая төгрөгийн хөрөнгө оруулалтаар 60 ортой ахмадын сувилал
– Улсын төсвийн 2,571,034.9 сая төгрөгийн хөрөнгө оруулалтаар Говийн бүсийн ахмад настны төрөлжсөн асрамжийн газар
– Улсын төсвийн 16,705,483.8 сая төгрөгийн хөрөнгө оруулалтаар Саран хөхөө театрын барилга
– Улсын төсвийн 3,000,000.0 сая төгрөгийн хөрөнгө оруулалтаар Сургуулийн барилгын өргөтгөл /320 хүүхдийн/
– Орон нутгийн хөгжлийн сангийн 7,722,611.1 сая төгрөгийн хөрөнгө оруулалтаар 640 хүүхдийн сургуулийн барилга
– Орон нутгийн хөгжлийн сангийн 2,665,865.0 сая төгрөгийн хөрөнгө оруулалтаар Халдвартын эмнэлэг
– Хүүхдийн “Жаргалан зуслан” зэрэг томоохон бүтээн байгуулалтын ажил хийгдэж, эхнээс нь ашиглалтад ороод байгаа юм.