Онцлох мэдээ
Эрсдэл ба стандарт” үндэсний форумыг зохин байгуулав
/Монгол улсын Шадар сайдын ивээл дор зохион байгуулагддаг “Эрсдэл ба стандарт” үндэсний форумыг 14 дэх жилдээ зохион байгуулав. Форумд аймгийн ИТХ, Гамшгийн эрсдэлийг бууруулах орон нутгийн зөвлөлийн дарга Б.Ганзориг, Онцгой байдлын газрын дарга, хурандаа Г.Бат-Эрдэнэ, аймгийн Стандарт, хэмжилзүйн хэлтсийн дарга Н.Баяр болон төр, хувийн хэвшлийн байгууллага, олон улсын байгууллагын салбар нэгж, хэвлэл мэдээлэл, иргэдийн төлөөлөл оролцсон.
Тус форумыг аймгийн хэмжээнд хийж, нийгэм, эдийн засгийн тогтвортой хөгжилд нөлөөлөх уур амьсгалын өөрчлөлт, байгалийн болон хүний үйл ажиллагаатай холбоотой гамшгийн эрсдэлийн талаар мэдлэг ойлголтыг олгох, эрсдэлийг тодорхойлох, өртөх болон эмзэг байдлыг бууруулах, эрсдэлийг удирдах стандарт, даатгалын тогтолцоог сайжруулах, хот байгуулалт, зам тээвэр зэрэг дэд бүтэц олон хүн амын эрүүл, аюулгүй амьдрах орчныг бүрдүүлэх зорилгоор зохион байгууллаа.