Онцлох мэдээ

“ГЭРЭЛ-ХУЛГАЙН ТЭЭВЭР-БҮС” тусгай арга хэмжээг хэрэгжүүлж байна

Дорноговь аймгийн Иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын дэргэдэх Гэмт хэргээс урьдчилан сэргийлэх ажлыг зохицуулах салбар зөвлөлөөс аймгийн Цагдаагийн газар, Автотээврийн төвтэй хамтран замын хөдөлгөөний аюулгүй байдлыг хангах, зам тээврийн ослоос урьдчилан сэргийлэх зорилоор “ГЭРЭЛ-ХУЛГАЙН ТЭЭВЭР-БҮС” тусгай арга хэмжээг эхлүүлж байна.
Энэхүү арга хэмжээний хүрээнд:
Замын хөдөлгөөний дүрмийн 18 дугаар бүлгийн “Гадна талын гэрэлтүүлэх хэрэгслийг хэрэглэх” журмын хэрэгжилтийг хангах, орон нутгийн замын хөдөлгөөнд оролцогчдын аюулгүй байдлыг хангаж зам тээврийн осол, гэмт хэргээс урьдчилан сэргийлэх, жолооч нарын үүрэг хариуцлагыг нэмэгдүүлэх, замын хөдөлгөөнд оролцочдын соёлтой зорчих дадал хэвшлийг төлөвшүүлэх ажлуудыг зохион байгуулах юм.
2023 оны жилийн эцсийн байдлаар Дорноговь аймгийн хэмжээнд 177 зам тээврийн осол бүртгэгдэж үүний улмаас 28 хүн амь насаа алдсан статистик мэдээ байгаа юм. Гарч байгаа ослын 60-70 хувь нь орон нутгийн замд жолооч гэрлээ шилжүүлээгүйн улмаас ирж яваа тээврийн хэрэгслийн жолооч гялбаанд орох, зорчих хэсгийн баримжаа алдсанаас болж гардаг байна.
 Иймээс жолооч та бүхнийг тээврийн хэрэгслийн гадна талын гэрэлтүүлэх хэрэгслийн тоо, байрлал, гэрэлтүүлэх хүч, зориулалтын бус нэмэлт гэрэл зэргийг замын хөдөлгөөний дүрэм, журам, стандартад нийцүүлэн, тээврийн хэрэгслийн бүрэн бүтэн байдлыг хангаж, шөнийн цагаар жолоо барихдаа гэрлээ байнга шилжүүлж зөв, соёлтойгоор замын хөдөлгөөнд оролцохыг уриалж байна.

Хариулт үлдээнэ үү

Таны имэйл хаягийг нийтлэхгүй. Шаардлагатай талбаруудыг * гэж тэмдэглэсэн

Back to top button