Үйл явдал
Алтанширээ, Дэлгэрэх, Иххэт суманд ажиллалаа
/2024.03.12/Монгол орны нийт нутаг дэвсгэрт өвөлжилт, хаваржилтын нөхцөл байдал хүндэрч байгаатай холбогдуулан Монгол Улсын Засгийн газар, Улсын Онцгой комиссоос аймаг, сумдад улс, аймгийн нөөцөөс 20 мянга орчим тн өвс, тэжээлийг үнэгүй олгохоор шийдвэрлэсэн.
Тус шийдвэрийн хэрэгжилтийг хангах хүрээнд УИХ-ын гишүүн, МУ-ын сайд, ЗГ-ын гишүүн Б.Дэлгэрсайхан, УИХ-ын гишүүн, МУ-ын үйлдвэржилтийн байнгын хорооны дарга Т.Энхтүвшин, аймгийн ИТХ-ын дарга Б.Ганзориг, аймгийн Засаг дарга О.Батжаргал болон Онцгой байдлын газар, Цагдаагийн газрын удирдлагууд Алтанширээ, Дэлгэрэх, Иххэт сумдад ажиллаж өвөлжилт, хаваржилт хүндэрсэнтэй холбогдуулан төрөөс гаргасан бодлого шийдвэрийг танилцуулан иргэдийн санал хүсэлтийг сонслоо.
Мөн Монгол Улсын Засгийн газрын тогтоолоор орон нутгийн малчдад тусламж, үйлчилгээг түргэн шуурхай хүргэх зорилгоор зарим сумдын Засаг даргын тамгын газарт автомашин худалдан авахад шаардагдах хөрөнгийг Засгийн газрын нөөц хөрөнгөөс гаргахаар шийдвэрлэсний дагуу тус сумдын онцгой комисст Land cruiser 76-1ш, Nissan navara-2ш загварын автомашинуудыг гардууллаа.
Дээрх сумдын нутаг дэвсгэрийн хаагдсан зам, давааг нээх, хунгарт дарагдсан малын хороо, айл өрхийн цасыг цэвэрлэх зэрэг ажлуудыг хийж гүйцэтгэхээр Зэвсэгт хүчний 336-р анги бүрэлдэхүүн ажиллаж байна.