Үйл явдал

Төрийн болон хууль сахиулах байгууллагуудын ахлагч нарын чуулга уулзалт боллоо

/2024.03.01/Монгол Улсын Ерөнхийлөгчийн ивээл дор зохион байгуулагдах төрийн цэргийн болон хууль сахиулах байгууллагуудын ахлагч нарын чуулга уулзалтыг угтан Замын-Үүд дахь төрийн тусгай чиг үүргийн байгууллагуудын ахлагч нарын чуулга уулзалтыг 02 дугаар сарын 29, 03 дугаар сарын 01-ний өдрүүдэд Ш.Арвайн нэрэмжит Цэргийн гавьяаны одонт Замын-Үүд дэх хилийн цэргийн 0108-р анги санаачлан зохион байгууллаа.
 Тус чуулга уулзалтад аймгийн ИТХ-ын дарга Б.Ганзориг, ТЕГ-ын Замын-Үүд дэх Тагнуулын газрын дарга, хурандаа Б.Мэгзэр, Замын-Үүд дэх ШШГГ-ын дарга, дэд хурандаа Г.Наранбаяр, Замын-Үүд суман дахь сум дундын цагдаагийн хэлтсийн даргын үүргийг түр орлон гүйцэтгэгч, цагдаагийн дэд хурандаа О.Шинэбаяр нар оролцлоо.
 Арга хэмжээнд 180 гаруй ахлагч нар сургалтад хамрагдаж, спортын нөхөрсөг олон төрлийн тэмцээнээр өрсөлдөн 2 өдөр чууллаа.

Хариулт үлдээнэ үү

Таны имэйл хаягийг нийтлэхгүй. Шаардлагатай талбаруудыг * гэж тэмдэглэсэн

Back to top button