Онцлох мэдээ

БНХАУ-аас Монгол Улсын Замын-Үүд суманд суугаа ерөнхий консул Дорноговь аймагт зочлов

Ерөнхий консулын газар Хятад, Монголын эдийн засаг, худалдааны хамтын ажиллагаа, ялангуяа томоохон төслүүдийн хамтын ажиллагааг ахиулах, хамгаалахаар олон ажлуудыг хийсэн.
Түүнчлэн Монголын орон нутгийн засаг захиргаа болон Хятадын хөрөнгө оруулалттай аж ахуйн нэгжүүдтэй үргэлж харилцаатай байж, тэдэнд тулгарч буй саад бэрхшээлүүдийг ойлгон, хамтын ажиллагааны төслийн саадгүй явцыг бататгах, харилцан ашигтай байдлыг бий болгохоор тусламж үзүүлдэг билээ.
Мөн Худалдаа эдийн засгийн хамтын ажиллагааны холбогдох төслүүдэд хүчтэй дэмжлэг үзүүлсэн.
Ерөнхий консулын газар нь консулын тойргийн иргэдэд чиглэсэн бодитой, сайн үйлс хийсээр байна. Жил бүр консулын тойргийн аймгуудын их, дээд болон ерөнхий боловсролын сургуулиудад сургалтын тэтгэлэг болон амьжиргааны тэтгэмж олгож хүүхдүүдийн сурах нөхцөлийг сайжруулж байна.
Консулын тойргийн аймгууд салхи шороо, зуд зэрэг байгалийн гамшигт нэрвэгдэхэд гамшигт нэрвэгдсэн иргэдэд эд материалын хандив үзүүлж, тэднийг хүнд хэцүүг даван туулахад тусалдаг. Өмнөх жилүүдэд Ерөнхий консулын газар Дорноговь аймгийн 200 гаруй ерөнхий боловсролын сургуулийн сурагчдыг Эрээн хотод айлчлуулж, тэндэхийн хүүхдүүдтэй харилцаж, найрсаг харилцаагаа дамжуулах зэрэг ажлыг хийсэн юм.
+17
All reactions:

3

Хариулт үлдээнэ үү

Таны имэйл хаягийг нийтлэхгүй. Шаардлагатай талбаруудыг * гэж тэмдэглэсэн

Back to top button