Үйл явдал

“Хайр хязгааргүй ялгаагүй” аян өрнөж байна

“Хайр хязгааргүй ялгаагүй” аяны хүрээнд хүүхдэд ээлтэй орчныг бүрдүүлэх зорилгоор 2024.10.29-ний өдөр Сайншанд сумын Засаг даргын Тамгын газрын нийт албан хаагчид болон сумын Иргэдийн төлөөлөгчдийн хурлын зарим төлөөлөгчид хамтран эрсдэл, аюулыг тодорхойлон холбогдох газруудад уламжлан ажилласан бөгөөд өнөөдрийг хүртэл сумын Засаг даргын үүрэг чиглэлийн дагуу багийн ажлын албад, ЗАА, иргэд, ААНБ-ууд цэвэрлэгээ, нийтийн эзэмшлийн зам талбай, тоглоомын талбайн засвар үйлчилгээг тогтмол хийж гүйцэтгэж байна.
Тус ажлын хүрээнд 7-р баг.
Ажилгүй 10 иргэнийг хамруулан
өдрөөс Ганзамчид-1 гудамжнаас Тэсийн ШТС хүртэлх үерийн далан болон хог хаягдал болон шар өвс, Найрамдал-1 гудамж, Найрамдал тоглоомын талбай, Найрамдал-7 гудамжны хог хаягдал болон шар өвсийг цэвэрлэсэн. Нийт 1800 м газар, 7 тн хог хаягдал шар өвсийг цэвэрлэв

Хариулт үлдээнэ үү

Таны имэйл хаягийг нийтлэхгүй. Шаардлагатай талбаруудыг * гэж тэмдэглэсэн

Back to top button