Онцлох мэдээ

Гэр хорооллын алслагдсан хэсэгт тоглоомын талбай барьж байна

Хүүхэд багачууд, залуучууд чөлөөт цагаа зөв боловсон өнгөрүүлэх, ахмад буурлууд агаар салхинд суух талбайн тоо сүүлийн жилүүдэд олноор нэмэгдэж байна.
Сайншанд сумын 2-р баг, гэр хорооллын урд хэсэг Дэнж гудамж буюу иргэдийн нэрлэж заншснаар Дэнжийн 75-ын байрны орчимд сагсан бөмбөгийн талбай, дасгалын төхөөрөмж, хүүхдийн тоглоом, саравч сандал бүхий талбай байгуулагдаж байна.
Иргэд маань орчиндоо байгуулагдаж буй эдгээр талбайнуудад өөриймсөг сэтгэлээр хандаж, арчилж тордож, ногоон байгууламжийг нэмэгдүүлж усалж ургуулан, цэвэр цэмцгэр байлгахыг уриалж байна.

Хариулт үлдээнэ үү

Таны имэйл хаягийг нийтлэхгүй. Шаардлагатай талбаруудыг * гэж тэмдэглэсэн

Back to top button