Онцлох мэдээ
Аймгийн ИТХ-ын ээлжит 14 дүгээр хуралдаан боллоо
Дорноговь аймгийн Иргэдийн Төлөөлөгчдийн хурлын ээлжит 14 дүгээр хуралдаан боллоо. Хуралдаанаар дараах асуудлыг хэлэлцэж баталжээ.
1. Дорноговь аймгийн хөгжлийн 2024 оны төлөвлөгөө батлах тухай.
2. Аймгийн 2023 оны орон нутгийн төсвийн хөрөнгө оруулалт, замын сангийн төсөл арга хэмжээний жагсаалтад нэмэлт өөрчлөлт оруулах тухай.
3. Аймгийн хэмжээнд Монгол улсын иргэнд 2024 онд өмчлүүлэх газрын байршил, хэмжээг батлах тухай.
4. Ашигт малтмалын хайгуулын тусгай зөвшөөрлийг сонгон шалгаруулалтаар олгох боломжтой талбайн солбицолд санал авах тухай.
5. Түгээмэл тархацтай ашигт малтмалын хайгуулын тусгай зөвшөөрөл олгох эсэхэд санал авах тухай.