Соёл урлаг

“Босоо бичиг бидний бахархал” цахим уралдааны шилдгүүдийг тодрууллаа

Дорноговь аймгийн ЗДТГ, Насан туршийн боловсролын төвөөс иргэд байгууллагын дунд “Босоо бичиг бидний бахархал” цахим уралдаан зохион байгуулж шилдгүүдийг тодрууллаа.

Монгол Улсын Ерөнхийлөгчийн зарлигийг хэрэгжүүлэх, үндэсний бичиг соёлыг дэлгэрүүлэх, бичиг үсгийн баярыг тэмдэглэх, бүх нийтийн үндэсний бичгийн хэрэглээг дээшлүүлэх зорилгын хүрээнд зохион байгуулсан уралдаанд 36 байгууллагын 586 бүтээл ирсэн бол иргэдээс 187 бүтээл иржээ.

Байгууллагын төрөлд Сайншанд сумын 13 дугаар цэцэрлэг тэргүүн байрт шалгарсан бол иргэдээс Сайншанд сумын иргэн Ч.Уянга тэргүүн байрт шалгарчээ. Байгууллага болон иргэдийн төрөлд шалгарсан эхний гурван байр болон тусгай байрын оролцогчдод өргөмжлөл, дурсгалын зүйл гардуулав.

“Бүтээлийг монгол хэл бичгийн мэргэжлийн багш нар шалгаруулсан бөгөөд иргэд аж ахуй нэгжүүд анхны уралдаанд цахимаар идэвхтэй оролцлоо” гэж Дорноговь аймгийн Насан туршийн боловсролын төвийн захирал Б.Насанжаргал ярив.

Оролцогчид бүтээлдээ Монгол Улсын төрийн дуулал болон бусад зохиолчид, уран бүтээлчдийн бүтээл туурвилаас эш татан онцолж хуучин монгол бичгээр буулгасан байна.

Хариулт үлдээнэ үү

Таны имэйл хаягийг нийтлэхгүй. Шаардлагатай талбаруудыг * гэж тэмдэглэсэн

Back to top button