Онцлох мэдээЭрүүл мэнд

Эрүү нүүрний гажиг заслын эмч, мэргэжилтнүүд Дорноговьд ажиллалаа

ЭХЭМҮТ-ийн Эрүү, нүүрний мэс заслын тасгийн эрхлэгч, Монгол Улсын Төрийн соёрхолт эмч, клиникийн профессор Г.Аянгаар ахлуулсан Эрүү нүүрний гажиг заслын 10 хүний бүрэлдэхүүнтэй баг Дорноговьд дөрөв хоног ажиллажээ.

Баг бүрэлдэхүүн аймгийн Нэгдсэн эмнэлэгт ажиллаж гурав дах шатлалын тусламж үйлчилгээг орон нутгийн иргэдэд үзүүлж, давхардсан тоогоор 120 гаруй үзлэг хийн, уруул тагнайн цоорхой, эрүү нүүр, шүдний буруу ургалт, хүзүүний гилжгий, уруул, хэлний  хөвчний гажиг зэрэг  нийт 15 хүүхдэд  мэс заслын эмчилгээ хийж, шүдний гажиг заслын аппаратыг 29 хүүхдэд үнэ төлбөргүй суулгасан байна.

Мөн “Уруул тагнай, эрүү нүүрний гажиг заслын оношилгоо эмчилгээний орчин үеийн чиг хандлага” сэдэвт онолын сургалтыг эмч, мэргэжилтнүүдэд хийж хамтран ажилласан аж.

Коронавируст цар тахалтай хүнд үед орон нутагт томилолтоор ажиллан, шаардлагатай үзлэг оношилгоо, мэс засал хийж говь нутгийн иргэдэд эмнэлгийн тусламж үзүүлсэнд аймгийн Нэгдсэн эмнэлгийн эмч мэргэжилтнүүд, үйлчлүүлсэн иргэд талархаж буйгаа илэрхийлжээ.

Хариулт үлдээнэ үү

Таны имэйл хаягийг нийтлэхгүй. Шаардлагатай талбаруудыг * гэж тэмдэглэсэн

Back to top button