Uncategorized
Авто тээврийн төвийн “нээлттэй хаалганы өдөрлөг” боллоо
Авто тээврийн салбарын бодлого, үйл ажиллагааг олон нийтэд нээлттэй болгож иргэд, аж ахуй нэгж байгууллагуудад хүртээмжтэй үйлчилгээг үзүүлж санал бодлыг сонсох зорилгоор Дорноговь аймгийн Авто тээврийн төв “Өөрийгөө хайрлая” аяны хүрээнд нээлттэй хаалганы өдөрлөгийг зохион байгууллаа.
“Нээлттэй хаалганы өдөрлөг”-т аймгийн Цагдаагийн газар, Татварын хэлтэс, Даатгалын салбар, “Автобус-5” ХХК, “Хүслэнт ажнай” ХХК, Улс хоорондын ачаа тээврийн аж ахуй нэгж, авто үйлчилгээний байгууллагууд, жолооны курсууд оролцож олон нийтэд чиглэсэн үйлчилгээг үнэ төлбөргүй болон хөнгөлөлттэй түргэн шуурхай үзүүлж, үйлчилгээний талаарх мэдээллийг нэг дороос цогцоор өгч ард иргэддээ үйлчлэв.