Улаан бурхан өвчнөөс урьдчилан сэргийлэх вакцинд 5300 хүүхдийг хамруулжээ
Эрүүл мэндийн сайдын тушаалын дагуу 10 сараас найман настай хүүхдүүдийн дунд улаан бурхан өвчнөөс урьдчилан сэргийлэх тарилгыг орон даяар зохион байгуулж байна.
Аймгийн Эрүүл мэндийн газраас улаан бурхан өвчнөөс урьдчилан сэргийлэх тарилгын мэдээллийг олон нийтэд түгээж энэ чиглэлийн үйл ажиллагааг орон нутагтаа зохион байгуулж буй.
“ОХУ болон БНХАУ-ын зарим нутагт улаан бурхан өвчин бүртгэгдсэнтэй холбоотойгоор Монгол Улсад эл өвчнөөс урьдчилан сэргийлэх ажил өрнөж байна. Дорноговь аймгийн хэмжээнд нийт 13 мянга орчим хүүхэд вакцинд хамрагдах ёстойгоос өнөөдрийн байдлаар 5300 хүүхэд буюу 40.1 хувь нь хамрагдсан.
Вакцинд хамрагдсан тухай бүртгэл дархлаажуулалтын цахим бүртгэлд бүртгэгдэж цаашид сургууль цэцэрлэг болон, гадаад дотоодын сургуульд элсэхэд, гадагшаа сургалтад явах үеэр нотолгоо баримт болно гэж аймгийн ЭМГ-аас мэдээлэв.
Нэмэлт дархлаажуулалтыг сумын Өрхийн эрүүл мэндийн төв дээр өглөөний 08.00 цагаас оройн 17.00 цаг хүртэл авч байгаа аж.
Ташрамд дурдахад манай улсад 2015-2016 онд улаанбурхан өвчин дэлгэрэхэд вакцинд хамрагдаагүй хүүхэд өвдөж, улмаар нас баралт гарч байжээ. Үүнтэй холбоотойгоор тухайн үед 18-30 насны залуучуудад улаан бурханы нэмэлт дархлаажуулалт хийснээр бага насны хүүхдүүд энэ өвчнөөр өвдөх эрсдлийг бууруулж байжээ.