Онцлох мэдээ

Бүх нийтийн их цэвэрлэгээ, халдваргүйжүүлэлтийг зохион байгуулж байна

“Иргэдийн оролцоо-Хотын хөгжил” зорилтот жилийн хүрээнд Олон улсын хүүхдийн эрхийг хамгаалах өдрийг угтаж, хотын өнгө үзэмжийг сайжруулах, эрүүл аюулгүй орчин бүрдүүлэх, иргэдийн идэвх оролцоог нэмэгдүүлэх, нийгмийн хариуцлагын хүрээнд иргэн, ААНБ-ууд өөрийн эзэмшлийн ойр орчмын зам талбайг цэвэрлэж хэвших адлыг бий болгох зорилгоор Сайншанд хотод “Бүх нийтийн их цэвэрлэгээ, халдваргүйжүүлэлт”-ийн арга хэмжээг 2024.05.22-25-ныг дуустал хугацааанд зохион байгуулж байна. Энэ хугацаанд нийтийн эзэмшлийн зам талбай, авто зогсоол, хүүхдийн тоглоомын талбайнууд, сургууль цэцэрлэгийн орчин болон биеийн тамирын талбай, авто зам, явган хүний зам, хүнс барааны зах, худалдааны төвүүдийн орчны талбай гээд нийт 415 мянган м2 талбайг цэвэрлэж, халдваргүйжүүлнэ.
👉 Иймд иргэд, ААНБ-ууд ойр орчмын зам талбайн цэвэрлэгээ, халдваргүйжүүлэлтийг хийж хэвшихийг уриалж байна.

Хариулт үлдээнэ үү

Таны имэйл хаягийг нийтлэхгүй. Шаардлагатай талбаруудыг * гэж тэмдэглэсэн

Back to top button