Онцлох мэдээ

Аймаг, сумын Засаг дарга, хурлын төлөөлөгчид номын дуу сонслоо

/2024.11.22/ “Алсын хараа-2050” Монгол Улсын урт хугацааны бодлого, “Шинэ сэргэлтийн бодлого”-ыг сурталчлан таниулах, Монгол Улсын хөгжлийн бодлого, хэрэгжилт, 2024-2028 оны аймгийн бодлого төлөвлөлтийг үр дүнд суурилсан төлөвлөлт, гүйцэтгэлээр хэрэгжүүлэх арга зүйд суралцах, орон нутагт төрийн удирдлагын чиг үүргийг хэрэгжүүлэх анхаарах асуудал, шинэ мэдлэг мэдээлэл олгох, чадавхыг бэхжүүлэх зорилгоор тус сургалтыг зохион байгууллаа.
Сургалтад 2024 оны аймаг, нийслэл, сум дүүргийн ИТХ-ын орон нутгийн сонгуулийн үр дүнгээр томилогдсон Сумын Иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын дарга, сумын Засаг дарга нар болон Сумын ИТХ-ын нарийн бичгийн дарга, сумын Засаг даргын Тамгын газрын дарга нар оролцов.
Мөн үеэр аймгийн Засаг дарга О.Батжаргал Дорноговь аймгийн 2020-2024 оны ажлын гүйцэтгэл, үр дүн, 2024-2028 оны бодлого, төлөвлөлтийг танилцуулж аймгийн удирдлагуудаас “Алсын хараа – 2050”, “Шинэ сэргэлтийн бодлого”, “Бүсчилсэн хөгжлийн үзэл баримтлал” ба “Говийн бүсийн хөгжил”, Монгол Улсын Засгийн газрын 2024-2028 оны үйл ажиллагааны хөтөлбөр, орон нутгийн түвшинд хөгжлийн бодлого боловсруулах, төлөвлөх арга зүй сэдвүүдээр сургалт мэдээлэл хийсэн байна.

Хариулт үлдээнэ үү

Таны имэйл хаягийг нийтлэхгүй. Шаардлагатай талбаруудыг * гэж тэмдэглэсэн

Back to top button