Онцлох мэдээ

Сумдын Засаг дарга нарыг батламжлав

Аймаг, нийслэл, сум дүүргийн Иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын 2024 оны сонгуулийн үр дүнгээр байгуулагдсан сумын Иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын анхдугаар хуралдаанаас сумын Засаг даргын албан тушаалд нэр дэвшигчийг аймгийн Засаг даргад уламжилж, Монгол Улсын Авлигын эсрэг хууль, Нийтийн албанд нийтийн болон хувийн ашиг сонирхлыг зохицуулах, ашиг сонирхлын зөрчлөөс урьдчилан сэргийлэх тухай хуулийн дагуу ашиг сонирхлын зөрчил үүсэх нөхцөл байдлыг хянуулсны үндсэн дээр Монгол Улсын Үндсэн хууль, Засаг захиргаа, нутаг дэвсгэрийн нэгж, түүний удирдлагын тухай хуулийн дагуу аймгийн Засаг даргаас сумын Засаг дарга нарыг батламжиллаа.
Сумын Засаг дарга нар албан тушаалдаа томилогдохдоо сум, орон нутгийн хөгжлийг эрчимжүүлж, иргэдийг ажилтай, орлоготой, эрүүл аюулгүй орчинд ажиллаж амьдрах нөхцөлийг цогцоор нь бүрдүүлж, төрийн бодлогын залгамж, чанарыг ханган мэргэшсэн тогтвортой төрийн албыг бэхжүүлж, төрийн үйлчилгээний чанар, үр нөлөөг дээшлүүлж, улс орны болон нийтийн эрх ашгийг нэгдүгээрт тавьж, авлига ашиг сонирхлын зөрчлөөс ангид, ёс зүй, сахилга, хариуцлагатайгаар хэрэгжүүлэн ажиллахаа батламжлав.

Хариулт үлдээнэ үү

Таны имэйл хаягийг нийтлэхгүй. Шаардлагатай талбаруудыг * гэж тэмдэглэсэн

Back to top button