Онцлох мэдээ
Газрыг тусгай хэрэгцээнд авчээ
Дорноговь аймгийн ИТХ-аас Алтанширээ, Иххэт, Мандах, Сайхандулаан, Хатанбулаг, Улаанбадрах сумын 108.983.3 га газрыг гамшигт аюулт үзэгдэл тохиолдсон үед ашиглах сум дундын отрын бүс нутгаар тогтоож, орон нутгийн тусгай хэрэгцээнд авчээ.
Өнгөрсөн жил тус бүс нутагт гаднын аймгийн 280 гаруй мянган мал отроор өвөлжсөн бөгөөд зарим нь одоо ч нутаглаж байна.
Сүүлийн жилүүдэд ган зудын давтамж нэмэгдэх, газрын гарц муудаж цөлжих үйл явц эрчимтэй өрнөж байгаа бөгөөд бэлчээрийг сэлгэн ашиглах, хамгаалах шаардлага байгаа юм.