Тандалт судалгааг эрчимжүүлэх, хариу арга хэмжээний баг ажиллаж байна
Аймгийн Засаг даргын захирамжийн дагуу “Ковид-19” цар тахлаас урьдчилан сэргийлэх, тандалт судалгааг эрчимжүүлэх, хариу арга хэмжээний баг ажиллаж байна.
Энэ оны дөрөвдүгээр сарын 02-нд Сайншанд суманд ажилласан албаныхан бүртгэгдсэн тохиолдлуудын ойрын болон дам хавьтлыг илрүүлэх тандалт судалгаа, татан авалтын багт хуваагдан ажиллаж сумын хэмжээнд явуулын сорьц цуглуулах, тусгаарлалт хийх ажлыг гүйцэтгэсэн байна.
Нийт 360-400 орчим хүнтэй утсаар ярьж тандалт хийн, ойрын 60, дам хавьтлын 149 хүнийг нэмж илрүүлэн тархвар зүйн асуумж судалгааг авч, шинжилгээнд хамруулсан аж.
Батлагдсан тохиолдлын ойрын болон дам хавьтлуудын тандалтын шинжилгээг шуурхай хийх хариу арга хэмжээний лабораторийн баг сүүлийн 48 цагт 1465 ПГУ шинжилгээ хийсэн бөгөөд 298 нь Говьсүмбэр аймгаас ирсэн сорьцыг шинжилж хариуг хүргүүлжээ
Харин татан авалт тусгаарлалтын баг 21 хүнийг тусгаарлан ажиглах байранд тусгаарлаж, батлагдсан тохиолдлуудын ойрын болон дам хавьтлын дөрвөн голомтын гэр болон орц, албан газруудад нийт 2762 мкв талбайд голомтын халдваргүйжүүлэлт хийсэн байна.