Онцлох мэдээ
Төллөх малын 33,7 хувь нь төллөжээ
Энэ оны дөрөвдүгээр сарын 08-ны байдлаар аймгийн хэмжээнд 288636 эх мал төллөж 1982 ботго, 1459 унага, 2347 тугал, 162117 хурга, 121119 ишиг нийт 289024 төл хүлээн авчээ. Төллөх малын 33,7 хувь нь төллөсөн бол төл бойжилт 99 хувьтай байна.
Том малын зүй бус хорогдлоор 26 тэмээ, 627 адуу, 1225 үхэр, 8145 хонь, 11704 ямаа бүгд 21727 толгой мал хорогджээ.