Түрээсийн орон сууц хөтөлбөр хэрэгжүүлнэ
Энэ оны долоодугаар сарын 23-нд хуралдсан Дорноговь аймгийн ИТХ-аар аймгийн зорилтот бүлгийн иргэдийг түрээсийн орон сууцанд хамруулах журам баталлаа.
Аймгийн Засаг даргын 2021-2024 оны үйл ажиллагааны хөтөлбөрийн хүрээнд
Орон нутгааас Сайншанд, Замын-Үүд сумын нутагт хоёр өрөө бүхий 288 айлын дөрвөн блок түрээсийн орон сууцыг 2021-2023 онд барьж ашиглалтад оруулахаар төлөвлөжээ.
Түрээсийн орон сууцанд төрийн албан хаагч, ахмад настан, хөгжлийн бэрхшээлтэй иргэд түүнийг халамжлагч гэр бүл, залуу гэр бүл, 18 хүртэлх насны дөрөв ба түүнээс дээш хүүхэдтэй гэр бүл, 18 хүртэлх насны гурав ба түүнээс дээш хүүхэдтэй өрх толгойлсон эцэг, эх гэсэн зорилтот бүлгийн иргэд батлагдсан квотын дагуу хамрагдах юм.
Түрээсийн орон сууцын журмын дагуу орон сууцаа таван жил хүртэлх хугацаанд түрээсэлж байх явцдаа урьдчилгаа 30 хувийг хуримтлуулснаар, түрээсийн орон сууцаа өмчлөх боломжтой. Түрээсийн төлбөр болон хуримтлалын хэмжээ өрхийн нийт орлогын 45 хувиас хэтрэхгүй байхаар тусгасан байна.