Онцлох мэдээ
Голомтот бүс нутагт зорчиж, амарч ирсэн хүмүүсээс халдварын тохиолдол илэрч байна
Дорноговь аймгийн хэмжээнд сүүлийн 24 цагийн хугацаанд “Ковид-19” халдварын 19 тохиолдол илэрчээ.Халдварын тохиолдлын зургаа нь Сайншандад, нэг нь Хатанбулаг суманд, 12 нь Замын-Үүд суманд тус тус илэрсэн байна.
Энэ оны наймдугаар сарын 03-ны байдлаар аймгийн хэмжээнд корона вирусний халдварын нийт 389 тохиолдол илрээд байгаа юм.
Мөн 123 хүн эмчлүүлж байгаа бол 260 хүн эрүүл болж эмнэлгээс гарчээ. Харин биеийн байдал нь маш хүнд нэг, хүндэвтэр таван хүн байгаа аж. Аймгийн эрүүл мэндийн салбарын эмч мэргэжилтнүүд халдварын тархалтын судалгаа болон PCR-ын шинжилгээг тогтмол хийж байна.
Улсын баяр наадмын олон хоногийн амралтын үеэр голомтод бүс нутагт зорчиж, амарч ирсэн хүмүүсээс халдварын тохиолдол илэрч байна гэж албаныхан мэдээлэв.