Эдийн засаг
Дөрвөн сум хүнсний эрхийн талон авдаг өрхгүй болжээ
Дорноговь аймгийн Алтанширээ, Сайхандулаан, Хөвсгөл, Улаанбадрах сум хүнсний эрхийн талоноор үйлчилдэггүй сум болжээ.
Хүнсний эрхийн үйлчилгээний журам энэ оны зургадугаар сард шинэчлэгдэн батлагдсан бөгөөд тус журамд зааснаар хүнсний эрхийн бичгийн үйлчилгээг хугацаатай болгожээ. Мөн хоёр байшинтай, хоёр машинтай, 200-гаас дээш толгой малтай айл өрхийг оруулахгүй байхаар тусгасан байна.
Нөгөө талаар иргэдийн амьжиргааны нөхцөл сайжирсан нь нөлөөлсөн аж. Энэ оны 10 дугаар сарын байдлаар Дорноговь аймагт хүнсний эрхийн талоны үйлчилгээнд 320 өрхийн 712 том хүн, 832 хүүхэд сардаа 18 сая төгрөгийн санхүүжилт авч байна.