Багуудын Иргэдийн нийтийн хурал боллоо
Дорноговь аймгийн Сайншанд сумын найман багийн Иргэдийн нийтийн хурал өнгөрсөн 11 дүгээр сарын 28-наас 12 дугаар сарын 1-ний хооронд боллоо.
Хурлаар тухайн багийн Засаг даргаас 2016-2020 оны үйл ажиллагааны тайланг танилцуулж, иргэдээс тайлантай холбогдуулан үнэлэлт дүгнэлт өгч цаашид хэрэгжүүлэх ажлын талаар санал санаачилга гаргасан байна. Мөн зарим багийн Засаг дарга шинээр сонгогдсон бол зарим нь улиран сонгогдсон аж.
Холбогдох хуулийн дагуу багийн Иргэдийн нийтийн хурал өнгөрсөн 2020 онд болох байсан ч “Ковид-19” цар тахлаас үүдэж зохион байгуулж амжилгүй өдий хүрсэн байна.
Иргэд багийн Иргэдийн нийтийн хуралдаа идэвхтэй оролцсоноор оршин байгаа нутгийнхаа хөгжил дэвшил, бүтээн байгуулалтад гар бие оролцохоос гадна тулгарч буй бэрхшээлийг төр засагтаа хандан гаргах боломжтой байдаг.