Сайншанд сум

Соёлтой иргэн-гоё хот” уралдааны шилдгүүд шалгарав

Сайншанд хотын иргэд, хүүхэд залуусын хотын соёлын талаарх мэдлэгийг нэмэгдүүлэх, цэвэр, цэмцгэр хотыг хамтдаа бүтээх, өсвөр насныхныг хорт муу зуршлаас татгалзахад уриалсан богино хэмжээний бичлэг /рийл/-ийн уралдааныг 13-17, 18-22 насны залуусын дунд зохион байгууллаа. Тус ралдаанд нийтдээ 11 бүтээл ирүүлснээс 10 бүтээлийг нийтэлж, хандалт болон бичлэгийн утга, хэлбэр хийцээс шалтгаалан насны ангилалд 1,2 дугаар байрыг шалгаруулан, өнөөдөр сумын Засаг дарга бөгөөд хотын Захирагч Ч.Түвшинтөр оюутан сурагчдад шагналыг гардуулан өглөө.
Уралдаанд ирүүлсэн бүтээлүүд давтагдсан тоогоор 200,000 гаран хандалтыг авч, иргэдэд хүрсэн байна.
Уралдааны шилдгүүдээр:
13-17 насны ангилалд Тэргүүн байранд Ардын Б /ЕБ-ын 2 дугаар сургууль/, дэд байранд Т.Мөнх-Oргил /ЕБ-ын 2 дугаар сургууль/
18-22 насны ангилалд Тэргүүн байранд Д.Даваажаргал, дэд байранд Политехник коллежийн баг шалгарлаа.

Хариулт үлдээнэ үү

Таны имэйл хаягийг нийтлэхгүй. Шаардлагатай талбаруудыг * гэж тэмдэглэсэн

Back to top button