Онцлох мэдээ
Аймгийн ИТХ-аас тариалан эрхлэгчдээ дэмжин ажиллаж байна
2024.04.16/“Газар тариаланг хөгжүүлэхэд өртгийн сүлжээг сайжруулах нь” сэдэвт аймгийн газар тариалан эрхлэгчдийн зөвлөгөөн боллоо. Тус зөвлөгөөнд сумдын бэлчээр, газар тариалан хариуцсан мэргэжилтнүүд болон сумдын тариаланчид нийт 80 гаруй оролцогч хамрагдаж байна.
Аймгийн Иргэдийн Төлөөлөгдийн хурлаас орон нутгийн эрүүл хөрсөнд ургуулсан хүнсний ногоогоор ард иргэдээ хангах, газар тариалан эрхлэгчдийн нийгмийн баталгааг сайжруулах зорилгоор “Дорнын говийн тариаланчид” НҮТББ-тай 2021 оноос өнөөг хүртэл хамтран ажиллаж, орон нутгийн тариалан эрхлэгчдэд нийт 20 гаруй сая төгрөгийн дэмжлэгийг үзүүлсэн байна.
Мөн энэхүү зөвлөгөөний үеэр аймгийн ИТХ-ын дарга Б.Ганзориг зарим тариаланчдад нэн шаардлагатай байгаа хөрс халаагч, ургамал хамгааллын автомаксыг 21 иргэнд гардуулан өглөө.