Боловсрол
Багш болон сурагчдын эрүүл мэндийн боловсролыг дээшлүүлэх арга хэмжээг мэргэжлийн байгууллагатай хамтран зохион байгууллаа
Аймгийн Ерөнхий боловсролын 21 сургуулийн сурагчдын дунд эрүүл зан үйлийг төлөвшүүлэх, эрүүл амьдрах дадал хэвшлийг бий болгох зорилгоор “Эрүүл аж төрөхүй” эрүүл мэндийн хичээлийн гуравдугаар олимпиадыг Эрүүл мэндийн газар, Боловсрол шинжлэх ухааны газартай хамтран зохион байгууллаа.
“Эрүүл аж төрөхүй” эрүүл мэндийн хичээлийн гуравдугаар олимпиадад 7,10 дугаар ангийн 70 бүлгийн 1918 сурагчид хамрагдаж, эрүүл зөв амьдрах мэдлэгээ дээшлүүллээ.