Үйл явдал
Онцгой байдлын алба нэгдсэн тогтолцоонд шилжсэний 20 жилий ой тохиолоо
Аймгийн Онцгой байдлын газар нь алба үүсэж хөгжсөний түүхт 20 жилийн ойн баярын хурлаа хийлээ. Баярын хуралд аймгийн Иргэдийн Төлөөлөгчдийн хурлын дарга Б.Ганзориг, аймгийн Засаг дарга О.Батжаргал, хууль сахиулах байгууллагын удирдлагууд, Онцгой байдлын газрын үе үеийн албан хаагч, ахмад ажилчид оролцож 20 жилийнхэ ойн баярын хурлаа хүндэтгэл дүүрэн эхлүүллээ.
Онцгой эрсдэлээс ард иргэдийнхээ амь нас, эд хөрөнгийг авран хамгаалах хүндтэй үүргийг биелүүлж байгаа зарим албан хаагчдыг аймгийн Иргэдийн Төлөөлөгчдийн хурлын болон аймаг, сумын Засаг даргын өргөмжлөлөөр шагнаж урамшууллаа.
Мөн Онцгой байдлын газрын албан хэрэгцээнд ашиглах тоног төхөөрөмжийн хүртээмж, албан хаагчдын ажиллах нөхцөлийг сайжруулах зорилгоор аймгийн Иргэдийн Төлөөлөгчдийн хурлаас 2/ш/ суурин компьютер, аймгийн Засаг даргын Тамгын газраас ухаалаг индрийг тус тус шийдвэрлэж өглөө.