Онцлох мэдээ
Малчид Өвөрмонголд зочилж туршлага судалжээ
Дорноговь аймгийн ЗДТГ-аас БНХАУ-аас Замын-Үүдэд суугаа ерөнхий консулын газартай хамтран Дорноговь аймгийн зарим малчдын төлөөллийг БНХАУ-ын ӨМӨЗО-ны Шилийн гол аймагт зочлуулж туршлага судлуулжээ.
Монгол Улсын Засгийн газраас хэрэгжүүлж буй “Шинэ хоршоо” хөдөлгөөнд нэгдсэн зарим малчдын төлөөллийг хөтөлбөрт арга хэмжээнд хамруулж, хөдөө аж ахуйн гаралтай түүхий эд, бүтээгдэхүүн үйлдвэрлэлийг олон улсын стандартын шаардлагад нийцүүлэн бэлтгэж, зах зээлийн эргэлтэд оруулах арга туршлагатай танилцах, хөдөлмөрөө хоршин ажиллаж буй малчдын арга туршлагаас суралцлаа.