Онцлох мэдээ

Автоматжуулсан цэвэршүүлсэн ус хэрэглэх боломж бүрдлээ

Сайншанд сумын иргэдийг цэвэршүүлсэн ундны усаар хангах зорилгоор аймгийн Байгаль хамгаалах сангийн зардлаар автоматжуулсан цэвэршүүлсэн усны төвийг энэ оны есдүгээр сарын 24-нд ашиглалтад орууллаа.

Сайншанд сумын IV, VIII багийн нутаг дэвсгэрт байршилтай цэвэршүүлсэн усны төвийг “Баялаг говь” ХХК гүйцэтгэсэн бөгөөд 24 цагийн автомат ажиллагаатай төдийгүй бусад багийн иргэд үйлчлүүлэх бүрэн боломжтой юм.

Говийн ус хатуулаг ихтэй, хүнд металлтай учраас эдгээр элементүүдийг хамгийн шилдэг ус цэвэршүүлэгч технологи болох RO/ Reverse Osmosis/ шүүх төхөөрөмжөөр таван давхар шүүж иргэдийн ундны усны хэрэгцээг хангах юм.

Мөн усны хатуулаг бохирдлыг бүрэн арилгаж, шүлтлэг усыг гаргахаас гадна дөрвөн төрлийн байгалийн чулуулгаар байгалийн ус мэт болгож эрдэсжүүлэх давуу талтай. Иргэд хүссэн цагтаа өөрийн усны картаа уншуулаад дэвшилтэт тоног төхөөрөмжөөр шүүж цэвэршүүлсэн эрүүл аюулгүй ундны усыг ашиглах боломжтой болж байна.

Хариулт үлдээнэ үү

Таны имэйл хаягийг нийтлэхгүй. Шаардлагатай талбаруудыг * гэж тэмдэглэсэн

Back to top button